90-ээд оны эхээр тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат, төв банкны
ерөнхийлөгч Моломжамц, О.Чулуунбат гээд төрийн томчуудыг хүүхэд шиг
хөөргөн, хулхин дээр нь цэцэг ургуулж явсан хүн бол “90 саяын” гэгдэх
Б.Гансүх. Харин түүний энэхүү сонирхолтой түүхээр “Wisdom” кино продакшн
"Бодлын хулгайч" нэртэй бүрэн хэмжээний кино болгон гаргасан билээ.
Кинонд Сэтгүүлзүйн сургуулийн оюутан Ганхүү кино найруулагч болох
хүсэлтэй. Санаандгүй байдлаар 2 эрдэмтэн өвгөний ярианаас Америкт байгаа
монголын хосгүй ховор олдворын талаарх сонирхолтой яриаг олж сонсоно.
Үүнээс кино хийх алтан санаа төрж санхүүжилт хайх боловч шилжилтийн
нийгмийн ороо бусгаа цагт тийм ч амар олох найдваргүй байлаа. Гэвч
санаандгүй байдлаар Ганхүү монгол улсын ерөнхийлөгчтэй уулзан боломж,
итгэлийг авч 90 сая төгрөгтэй болно. Тухайн үедээ 24-хөн настай шавилхан
залуу өөрт зөв гэснээ үйлдэн тэрбумтны дүрд тоглож байхдаа төсөөлж ч
байгаагүй тансаг амьдрал нь чанга дэглэмтэй шоронгийн зэврүүн амьдралаар
солигдоно чинээ санасангүй. Энэ үеэс хойш түүний царцаанд идүүлсэн он
жилүүд мэт ээдрээт амьдралын түүх эхэлнэ.
Бодлын хулгайч МУСК TATAX
Subscribe to:
Post Comments (Atom)
http://zuuch.blogspot.com/. Powered by Blogger.
0 comments:
Post a Comment
Thank you For Visiting to My Blog.